Намуудын тохиролцоог баталгаажуулах эрх МАН-ын Бага хуралд шилжиж байна

2024 оны 07 сарын 04

2024 оны УИХ-ын сонгуулийн компанит ажлын үеэр гарсан хүн амины хэргийн дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзаж, уучлалт хүсээд, бүтэн 3 цагийн турш уулзаж, ярилцсан. Чухам юун тухай ярилцсан талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй. Ямар ч гэсэн улс эх орныхоо тогтвортой байдлын төлөө улс төрийн тулхтай хүчний хувьд хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн нь тодорхой. Гэхдээ сонгуулийн үр дүн ямраар ч гарсан урьдах Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан үйл хэргийг үргэлжлүүлж, хамтарсан Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн нь сүүлийн хэд хоногийн үйл явцад нотлогдож байна.  

МАН-аас бусад намуудад хандаж хамтарсан Засгийн газар байгуулах саналыг өчигдөр /2024.07.03/ орой албан ёсоор МАН-аас АН, ХҮН-д тавьжээ. Улмаар дээрх  гурван намын төлөөлөл Их тэнгэрт уулзсан тухай мэдээлэл байна. Ер нь МАН-аас урьд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулаад байгаа билээ.

УИХ-ын сонгууль болоод удаагүй байгаа харьцангуй богино хугацаанд УИХ-ын гишүүд тангарагаа өргөж, парламентийн үйл ажиллагаа эхлээд байгаа. Одоо УИХ-ын бусад удирдлага, бүтэцийн байгууллагаа байгуулах үйл явц өрнөж байна. Хамгийн түрүүнд УИХ-ын намын бүлгүүд байгуулагдаж, дарга нараа сонгох, намууд УИХ-ын дэд даргад нэрсээ дэвшүүлж, батлуулах, Байнгын хороодын тоо, бүтэц бүрэлдэхүүн, удирдлагыг сонгох гэх мэт процессийн ажлууд хүлээгдэж байна. Дараа нь Засгийн газрыг байгуулах ажил эхлэх ёстой. Гэвч асуудал зэрэгцээд яригдаж байна.

Хэрэв Засгийн газрыг хамтарч байгуулахаар тохиролцвол, УИХ-ын Байнгын хороодоо хуваарилах асуудал яригдана. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН, ХҮН-ын зүгээс Засгийн газарт орж ажиллахыг зөвшөөрсөн бололтой. Намууд санал нэгдсэн учраас одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээж байна.  Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр, өнөөдөр хоёр өдөр ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байгаа. Түүнийг ирсний дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж таалагдвал тохироо ёсоор ажлыг урагшлуулахын тулд МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ хуралдаж, тодорхой шийдвэр гаргах учиртай.  

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өнөөдөр /2024.07.04/ хуралдах төлөвтэй байна.

Энэ хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон АН, ХҮН намтай хамтарч Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын удирдлагууд сайд нарынхаа тоо болон зарим яамдыг салгах, нэгтгэх зэргээр зохицуулалт хийж, Ардчилсан намд найман яам, ХҮН намд нэг сайдын суудал үлдсэнийг нь МАН-ын гишүүдээс томилохоор тохиролцсон байна.

Тухайлбал, ЗГХЭГ-ын газрын даргаар Н.Учралыг томилохоор, мөн АН-ын дарга Л.Гантөмөрт Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандад Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг өгөхөөр тохирсон байна.

Түүнчлэн МАН-аас шинэ засагт орж ажиллах сайд нарын олонх нь Л.Оюун-Эрдэнийн өмнөх танхимын гишүүд байх бололтой.

Тухайлбал,  Сангийн сайдаар Б.Жавхлан, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайдаар Б.Энхбаяр, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Соёлын сайдаар Ч.Номин, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн нарыг улираан томилж, Засгийн газраа бүрдүүлэхээр болжээ.

Шинээр Түгжрэл хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Цахим хөгжлийн сайдаар Э.Батшугар нарыг томилох гэнэ.

Харин Ардчилсан намд  Шадар сайд, Нийгмийн хамгааллын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайд, Дотоод хэргийн сайд, Олимп, спортын сайдын албан тушаалыг өгөхөөр тохиролцсон гэх мэдээлэл байна.

Ингэхдээ Шадар сайдаар Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Х.Болормаа, Олимп, спортын сайдаар А.Ганбаатар, Барилга, хот байгуулалтын сайдаар Ж.Батсуурь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Р.Сэддорж нарын нэрс яригдаж байна.

Энэ бүхнийг МАН, АН, ХҮН намаас байгуулсан ажлын хэсэг тохирсны дараа МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх юм байна.

Сайд нарын томилгоонд нэр дэвшүүлэхдээ намууд фракцийн төлөөллийг хангахаас гадна намын жагсаалтаар орж ирсэн хүмүүсээс илүүтэй тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүдээс сонгож, томилохоор тохиролцсон байна.

Ингэснээр намуудын тохиролцоог баталгаажуулах эрх МАН-ын Бага хуралд шилжиж байна.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.101) 2024 оны 07 сарын 05

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh

0  |  0
Лантуу(66.181.160.45) 2024 оны 07 сарын 04

ЭМ-ийн сайдад Одонтуяа болохгүй. Ядахдаа Туваан, эсбол Бейсаныг тавибал улсдаа хэрэгтэй.

0  |  0
Zochin(202.126.90.248) 2024 оны 07 сарын 04

DANGAARAA ZASAGLA, YAH GEJ OLONHI BOLOH GEJ HICHEESEN BAIH UU OLON TUMNII SONGOLTIG HUNDRL. ERUUL MRNDIIN YAMIG MERVEJLIIN HUNEER UDIRDUUL

0  |  0
Зочин(59.153.112.153) 2024 оны 07 сарын 04

АН-д ард түмэн хүчтэй сөрөг хүчин байлгаж, хяналтгүй идэлтэд цэг тавиулах гэж л санал өгсөн байлгүй дээ, тэгтэл энэ Гантөмөр

0  |  0
songogch(202.9.46.56) 2024 оны 07 сарын 04

25 яамтай болбол засаг чинь сарын дотор унана шүү ..................бүү тэнэгт..............намууд төрийн албыг цомхон болгож төсвийг багасгана гэж амласан байх шүү....

0  |  0
Зочин(202.9.46.108) 2024 оны 07 сарын 04

”Нүүрсчин” Р.Сэддорж Уул уурхайн сайд болж хулгай хийх барьцаа улам лавшаруулж байгаа юм байна

0  |  0
Close menu