BTS хамтлагийн Жин Парисын зуны Олимпын бамбар аялуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

 

BTS хамтлагийн гишүүн Жин 2024 оны Парисын Зуны олимпын бамбарыг аялуулна гэх мэдээлэл цацагдсан.

Уг мэдээллийг түүний харьяа агентлаг болох "Big Hit Music" баталж "BTS хамтлагийн Жин 7-р сарын 27-нд эхлэх 2024 оны Парисын зуны Олимпын бамбарыг аялуулах болно. Тэрээ эв найрамдал, энх тайвныг бэлгэдэн бамбарын буухианд оролцох болно" гэжээ. 

Олимпын ариун бамбарыг олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грект асаан өдгөө Францад аялуулж буй. Нээлтийн ёслол болохоос өмнө бамбар нийт 400 гаруй газраар аялж, 12.000 орчим км замыг туулах гэнэ. BTS хамтлагийн гишүүн Жинээс гадна нэрт тамирчид, дэлхийн хоёрдугаар дайнаас амьд үлдэгсэд, Ниццагийн террорист халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн, сүмийн санаваартан зэрэг нийт 11.000 орчим хүн олимпын бамбар аялуулахаар сонгогдсноос хамгийн балчир нь 10 настай, хамгийн ахмад нь 107 настай байх ажээ.

2024 оны Парисын зуны олимп энэ сарын 27-оос 8 дугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх бөгөөд дэлхийн 206 орны 15,000 гаруй тамирчид 32 спортын 329 төрөлд өрсөлдөнө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top