Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох талаар хуралдлаа

2024 оны 07 сарын 05

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журамд заасны дагуу шүүхийн шийдвэртэй 13 иргэнд 226.9 сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахаар шийдвэрлэв.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-д зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох ажлыг 2012 оноос хойш зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 29 удаагийн тушаалаар 503 төлбөр авагч иргэнд 3 тэрбум төгрөгийг олгосноос 235 төлбөр төлөгчийн нийт 1.1 тэрбум төгрөгийг санд буцаан төвлөрүүлсэн байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top