Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг ШҮҮЖ БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 08

Энэ сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд" гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэг шүүхэд шилжжээ.

Улмаар өнөөдөр /2024.07.08/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг иргэнийг шүүх хурал эхэллээ.

Тус иргэн нь БНХАУ-ын иргэншилтэй гэх мэдээллийг тухайн үед өгч байсан бол шалгалтын явцад АНУ-ын давхар иргэншилтэй талаар албаныхан мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.151) 2024 оны 07 сарын 11

Муу новш минь барах уу босоогүй босохын дутуу арчуулах байх шүү.

0  |  0
Top