"THE HU" хамтлагийн тоглолт болоход ХОЁР хоног үлдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 08

 

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. 

Тэднийг Их Британийн алдарт The Guardian сэтгүүлд "Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл" хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын "Hit Park"-д хийхээр товложээ. 

Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших "НАР САР" тоглолт болоход ердөө хоёрхон хоног үлджээ. Хамтлаг байгуулагдснаас хойш анх удаа ийнхүү эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж буй тэдний тоглолтыг ойрын 5-6 жилдээ эх орондоо үзэх боломжгүй л болов уу.

 

 

Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн ажиллах бол Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар ажиллахаар болжээ. Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулсаар буй тэд энэ удаад ч мөн "The Hu" хамтлагийн онцлогийг харуулсан тоглолт зохион байгуулна гэдгээ онцолжээ. 

Дэлхийн хэмжээний тайз дэлгэц, шинэ мэдрэмж, шинэлэг бүхнээр дүүрэн байх энэхүү тоглолтод өнөө цагийн шилдэг уран бүтээлчид болох реппэр DESANT, Ука, Наагий, Davaidasha, Чойжоо, Jason, Baatar болон Мишээл нар оролцох аж. 

 

 

"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

 

 

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ. 

 

Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой

Энгийн тасалбар: 99,000 төгрөг

"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг

"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.46.93) 2024 оны 07 сарын 08

iim vnetei monogotei bayazuud vzex baix.bi neg ch duugiin medexgvi yum bna.

0  |  0
ти(139.5.217.249) 2024 оны 07 сарын 08

дэлхийд үнэлэгдэж танигдсан ганц монгол хамтлаг. \nМонголын бусад хамтлаг дуучид бол тэдний дэргэд хэн ч биш

0  |  0
DR. ADITYA(129.205.113.191) 2024 оны 07 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
иргэн(43.228.129.134) 2024 оны 07 сарын 08

МОНГОЛЫН ӨВ СОЁЛООР ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ДАА АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭГҮЙ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХ ДАА\n

0  |  0
COV 19(202.179.25.68) 2024 оны 07 сарын 08

Ковидын үед ЭЭЖ минь өөд болоход америкаас ирэх хүсэлт өгөөд ирж чадаагүй , Тэгэхэд Hu хамтллагтаа бол олон хүний өмнүүр оруулж татаж авсан даа ..... ГОМДОЛ ТЭЭЖ явдаг.

0  |  0
Top