Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ки болон түүний эхнэр Кэти Луис Сондерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай мэдээллийг Сун Жүн Кигийн агентлаг баталжээ.
News1-д мэдээлснээр Сун Жүн Ки, Кэти Луис Сондерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй тухайгаа дотнын найз нөхөд, гэр бүлийнхэндээ мэдэгдсэн гэжээ.
Хосууд өнгөрсөн оны зургаадугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тэднийг болзож буй гэх цуурхал 2022 сүүл, 2023 оны эхэн үед гарч эхэлсэн бөгөөд Сун Жүн Ки 2023 оны нэгдүгээр сард жүжигчин бүсгүйтэй гэрлэлтээ батлуулсан тухайгаа олон нийтэд зарласан бөгөөд удалгүй Кэтиг бие давхар гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.
Их Британийн жүжигчин Кэти Луиза Сондерсын хувьд 1984 оны долдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд "Los Borgia" (2006), "Third Person" (2013), "The Lizzie McGuire" (2003) зэрэг киногоороо алдаршсан нэгэн юм. Мөн тэрбээр 11 настай нэг охинтой ажээ.
Сэтгэгдэл ( 0 )