ФОТО | "Монгол гэр" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

2024 оны 07 сарын 08

 

Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол гэр" гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний уламжлал, соёлоо өвлөх, хамгаалах, хөгжүүлэх бодлого, түгээн дэлгэрүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд төв азийн нүүдэлчдийн зуун, зуунаар үзэгчид, наадамчдын үндэсний ухамсар, бахархлыг бадраах зорилгоор монгол үндэстэн, ястны гэрийн хэлбэр хийц, төрөл жанр, түүнийг дагасан ахуй, ёс, зан үйл, эв соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.

Энэ онд хэрэгжүүлж байгаа "Go Mongolia" томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд Үндэсний их баяр наадмаар "Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнг "Монгол гэр" сэдвээр бэлтгэн дотоодын үзэгч, наадамчид төдийгүй гадаад улс орны буй аялагч, жуулчдад монгол орныг таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Монгол гэр, сууц нь байгаль, цаг урын нөхцөл байдалтай уялдсан, цомхон, нүүдэлд авсаархан, агаарын урсгал чиглэл, солилцоо явагдах оновчтой шийдэлтэй, эсгий, модон материалууд нь хуний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, зохицсон зэрэг олон давуу талтай нь судлаач, шинжээчдийн сонирхол, анхаарлыг татаж буй. 

Тус холбоо нь Соёлын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран "Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнг 2019 оноос хойш жил бүр гарган уламжлал болгоод байна. Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 2024 оны 07 сарын 08-15-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top