Ардын багш Ч.Дамдиншаравт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2024 оны 07 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жил, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ч.Дамдиншарав нь Мексикийн нийслэл Мехико хотод болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголын баг тамирчдын анхны олимпын медальт тамирчин юм.

Түүний олимп, дэлхийн медальт шавь нараас дурдвал гавьяат тамирчин Б.Болд, А.Энхээ, З.Дүвчин, Н.Бүргэдаа, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар байна. Олимп, дэлхийн медальтай 20 гаруй тамирчныг бэлтгэн гаргасан ба Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой нийт 35 тамирчин түүний он удаан жил ажилласан хөдөлмөрийн үр дүн юм. Мөн үндэсний бөхийн төрлөөр дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон зэрэг шавь нар нь Ардын төрийн наадмын нийт 12 түрүүг хүртжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.177) 2024 оны 07 сарын 09

Насаараа бөхөөр занималдаад олигтой амжилт ч үгүй байж ичихэд яана аа, ядахдаа чөлөөтөөр ганц олимпын аварга төрүүлчихсэн бол энэнтэй юу ярих

0  |  0
Top