Х.Нямбаатар: Хот төлөвлөлт рүү халдсан геноцедийг зогсооё

2024 оны 07 сарын 09

Go Mongolia уриан дор болж байгаа Монголын эдийн засгийн 11 дэх удаагийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн форумын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг байр сууриа илэрхийлж, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын зүгээс нээлттэй хамтран ажиллана гээд ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрнгүй танилцууллаа.

Монголын эдийн засгийн форумын хоёр дахь өдрийн нэгдсэн хэлэлцүүлэг “Хотын реформ”, “Банкны салбарын хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. “Хотын реформ” хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн П.Сайнбаяр, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Монголын эдийн засгийн форум”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Ганхуяг, Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Себистьян Сурун нар оролцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж шинэ Засгийн газрын хөтөлбөрийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг асуудлыг тусгаж өгөхийг хүссэн. Үүнийг Ерөнхий сайд маань шийдэхээр тохиролцсон. Энэ хүрээнд нийслэлийн төвлөрөлийг сааруулж, түгжрэлийг бууруулахын тулд юуны өмнө Их тойруу парлель зам, метроны хэвтээ болон босоо тэнхлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хотын хойд болон өмнөд хэсгийн дэд бүтэцийн ялгааг арилгаж, гэр хорооллыг орон сууцжуулахын тулд дэд төвүүдийг байгуулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хот маань 14 хот, дагуул хотуудаас бүрдэх бөгөөд 2028 оноос хорооны дарга нар хорооллын захирагч, хорооллын дарга нар хотын захирагч болцгооно. Тэд нарыг иргэд өөрсдөө сонгоно.

Уг нь Улаанбаатар хотын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө байгаа боловч 1990 оноос хойш бүгдийг нь зөрчсөн. Шинээр баригдсан хорооллуудаас шударгаар боссон хороолол нэг ч байхгүй. Бүгд газраа авлига, хээл харуулиар авцгаасан. Одоо энэ хот төлөвлөлт рүү халдсан геноцедийг зогсооё. Цаашид нийслэлийн игэдэд 0.7 газар олгохгүй. Бүх газрыг төлөвлөлтийн дагуу дуудлага худалдаагаар өгнө.

Ирэх оноос Улаанбаатар хотод маш олон дэд бүтэцийн төслүүд хэрэгжиж эхэлнэ. Үүнийг дан ганц дотоодын хүч, хөрөнгөөр гүйцэтгэж чадахгүй. Иймд гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Ийнхүү “Хотын реформ” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монголын эдийн засгийн форум өнөөдөр хоёр нэгдсэн хэлэлцүүлэг, 8 салбар хуралдаанаар үргэлжилнэ. Салбар хуралдааны хувьд үдээс хойш болох Элчин сайд нарын хуралдаан оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.60) 2024 оны 07 сарын 18

Нямбаа насаараа хотын дарга хийнээ гэж бодчиж яг юу хийгээд бгаа нь мэдэгдэхгүй арвагнаад бгаа хүндээ

1  |  1
зочин(66.181.189.184) 2024 оны 07 сарын 18

анхнаасаа зөв төлөвлөсө бол аштай юу даа энхболд балайг бүх насаар нь хараая

1  |  0
Батаа(66.181.160.121) 2024 оны 07 сарын 18

Ми.Энхболд тэргүүнтэй газрын наймаачдыг яаралтай хорьж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй...

1  |  0
Top