ПАРИС-2024 | Олимпод аав, охин хоёр ажиллана

2024 оны 07 сарын 10

Зуны олимпийн ХХХIII наадам Францын Парис хотноо эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна.Энэ удаа Монголын 33 тамирчин, мөн дасгалжуулагч, албаны хүмүүс, сэтгүүлчид Парисыг зорино.Тэгвэл энэ дунд нэгэн аав, охин хоёр Олимпийн наадамд хамт ажиллахаар болжээ.

Аав Доёддоржийн Нямбилэг нь Монголын спортын сэтгүүлчдийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд "Парис-2024" олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах юм. Тэрбээр өмнө нь "Токио-2020", "Бээжин-2022" олимпийн наадам болон Азийн наадам, чөлөөт болон жүдо бөхийн ДАШТ гээд томоохон уралдаан тэмцээнд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.

Нямбилэгийн охин Номин нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд "Парис-2024" олимпийн наадмын нээлтийн ажиллагаа болон орчин үеийн 5 төрөлтийн тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллахаар тэнцжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.120) 2024 оны 07 сарын 10

Олимп 4 жилд 1 удаа болдог. Үүнийг мэддэггүй байж яаж гэрэл үургийн сурвалжлага хийж байсан юм бол эргэлзээтэй .

0  |  0
a(202.9.46.109) 2024 оны 07 сарын 10

ohintoi ni sex hiimeer bn

0  |  0
Top