Үндэсний их баяр наадмын хурадан морины комиссоос соёолон морьдын түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөабатын арвай тамгатай хүрэн морь, аман хүзүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат уяач Лхагвадоржийн Анхбаатарын наран тамгатай хул морь, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын саарал соёолон, айргийн тавд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорын Доржрагчаагийн буган хээр морь хурдалсныг албан ёсоор баталгаажууллаа.
Сэтгэгдэл ( 0 )