Өнгөрөгч гурав хоногт усны ослоор гурван иргэн амь насаа алдсан тул аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
- Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
- Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )