Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд 10 хоног үлджээ. Олимп долоодугаар сарын 26-нд эхлэх бөгөөд Францын нийслэл Парис хот олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах гэж байна.
1900, 1924 онд олимп зохион байгуулсан францчууд 100 жилийн дараа дахин хүн төрөлхтний хамгийн том баяр наадмыг хүлээж авахаар бэлтгэл ажлаа базааж байна. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.
100 жилийн дараа нутагтаа хүлээн авч буй олимпын нээлт цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөнд болохоороо онцлогтой бөгөөд олны анхаарлыг татаж байгаа юм. Парисын олимпын ивээн тэтгэгчээр Алибаба, Бриджстоун, Кока Кола, Делойтте, Самсунг, Панасоник, Тоёота тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч 73 компани ажиллана.
Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байдаг бөгөөд олимпын үеэр 15 сая жуулчин Парист очих үзүүлэлт гарчээ. Олимп зохион байгуулагчид 32 спортын төрөлд 10 сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна.
Зуны спортын XXXIII наадамд манай улсаас одоогийн байдлаар 33 тамирчин эрхээ аваад байгаа юм. Тодруулбал, дугуй, байт харваа, бокс, буудлаг тус бүр нэг, чөлөөт бөхийн хоёр тамирчин эрхээ авсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
6 bish 32 shuudeee
Zurgaahan uu. Yu bicheed bnaa erguu gulug chin