ХӨВСГӨЛ: Жимсэнд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд оллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 16

Хөвсгөл аймаг, Тариалан сумын Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ долдугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явснаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:41 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран Э/4 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчныд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top