Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр /2024.07.17/ 14:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран олон нийтэд мэдээлнэ.
Долоодугаар сарын 13-ны өдөр 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд өчигдөр /2024.07.16/ шинжилгээний хариуг бөхийн салбар комисс хүлээж авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )