Сураггүй болсон иргэнийг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 17

Өвөрхангай аймаг, Арвайхээр. 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Улмаар тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдрийн  09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус  эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 17:34 цагт зогсоосон байна. 07.17-ны өдрөөс Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.56.107.82) 2024 оны 07 сарын 18

Дайргын гол

0  |  0
DR. ADITY (129.205.113.196) 2024 оны 07 сарын 17

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.

0  |  0
Top