СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдрийн байдлаар усны ослоор нийт 68 иргэн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 20

Урин дулаан цагт буюу зуны улиралд усанд живж нас барах тохиолдлын тоо нэмэгддэг байна. Өчигдөр ОБЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, усны ослоор нас барсан тохиолдол өмнөх оноос 3,9 хувиар нэмэгдсэн байна гэсэн статистикийг өгчээ. Тухайлбал, энэ сарын 19 буюу өчигдрийн байдлаар нийт 68 иргэн усны ослоор амиа алдсан байна. Үүний дотор бага насны хүүхэд болон архи дарс ууж гол руу орж амиа алдсан хүмүүс ч байна. Мөн сэлж чадна хэмээн нууранд ороод хөл алдаж амиа алдсан ч хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Баян-Өлгий аймагт аялж зугаалж яваад гэр бүлийн 5 хүн амиа алдсан харамсалтай хэрэг ч бүртгэгдээд байгаа юм.

Тиймээс ОБЕГ-аас завьт эргүүлийг байнга хийж байгаа. Мөн голын захад амарч байгаа аялагчдад зөвөлгөө мэдээлэл сэрэмжлүүлэгийг байнга өгч ажиллаж байна. Гэсэн хэдий ч усны ослын тоо баримт тохиолдол буурахгүй байгаа талаар албаныхан хэллээ. Хүн бүр хариуцлагатай байх ёстой. Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи дарс уусан үедээ гол нуур руу орохгүй байхыг зөвлөе. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(103.168.34.169) 2024 оны 07 сарын 21

Хүнийг хүн биш болгодог архи гээч хорыг зарж ашиг олсных нь төлөө архи үйлдвэрлэшч, худалдаалагч нараас маш өндөр татвар авч, архичингаас болж хохирохоос сэргийлэх, хохирлыг арилгахад зарцуулах хэрэгтэй!!!

0  |  0
овид(66.181.187.142) 2024 оны 07 сарын 20

Усанд сэлж чадахгүй байж нэг их сэлдэг хүн шиг харагдах гэж оролддог тэнэг тонголчууд бөөн бөөнөөрөө үхэцгээж байна даа усан дотор

0  |  0
иргэн(66.181.181.233) 2024 оны 07 сарын 21

хятадууд биш архи монголчуудыг сүйрүүллээ , архинаас болж усанд живнэ, галд шатана , угаартаж үхнэ, барилга дээрээс унана, автын осолд орно, хүн дайрч ална , бие биенээ зодож ална, хутгалж ална, буудна, мориноос унана, архиндаа хордож үхнэ гэх мэт тоолж барахгуй\n\nХариулт бичих

1  |  0
Top