ОЛИМП-2024 | Жүдогийн шигшээ багийнхан Парисыг зорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 22

Зуны спортын XXXIII наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр /2024.07.22/ өглөө Парисыг зорилоо.

Эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.

Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглох юм. Б.Баасанхүү хэсэг толгойлж барилдах бол Б.Ариунболд сугалаагаар аль нэг хэсэгт хуваарилагдана. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top