Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны долоодугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч 13-ны өдөр ХБНГУ-ын Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн.
Допингийн шинжилгээнд хамрагдсан 28 бөхийн шинжилгээний хариу (хэвийн илэрцтэй) долоодугаар сарын 16-ны өдөр, 3 бөхийн хариу долоодугаар сарын 18-ны өдөр, 1 бөхийн шинжилгээний хариуг долоодугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болон Үндэсний бөхийн салбар хорооны цахим шуудангаар тус тус хүлээн авлаа.
Мөн оны долоодугаар сарын 18, 22-ны өдрүүдэд ирсэн шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.
Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байна.
Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна.
Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн.
Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нартай Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ҮР ДҮНГИЙН УДИРДЛАГЫН БАГ
Сэтгэгдэл ( 10 )
Хэвийн бус допинг гэнүү хэрэглэсэн бол хас
Герман улсыг Монгол улстай адилтгаж золигтов!!! Герман улсад Монгол улсад байгаа шигээ аашилна гэвэл эндүүрэл шүү!!! Чинии хэнбугай байх ямар ч бадлий байхгүй!!! Монголын улс төрчид, бөхөнцөрүүд бол бүр цаашаа шүү!!! Монгол хүн гэхээрээ алдаа дутагдлаа бусад руу чихдэг хогийн сэтгэлгээтэй байх юм!!!
Manai undseniinb\nuh ndelhiin chanart\nai jingiin angilaltai bish bolohoor\nGanhuyagiin hebiin bus hariund hamragdahg\n.ui .Ene uzuulelt neg,hoyor kg zuruund\nnariibchilan abch uzbel uzeh,uzehgui bol tootsoj\n heregsej uzdeggui uzuulelt gedeg.
Тэр допингийн эсрэг байгууллага нь үнэн хэлсэн юм болов уу даа, тэд нарт ч итгэх аргагүй шүү дээ
Мэдрэл муутай энэ юмаа боливол таарна, наадам уже дууссан, намар болж байна . Мангар юмаа
Хэвийн бус гэдэг чинь эмийн журмаар хэрэглэж болохуйц хэмжээнд илэрсэн гэсэн үг. Иймээс Ганхуягт арга хэмжээ авах шаардлагагүй.
Хэвийн бус гэдэг нь допингийн хэлбэрт хамаарагдахгүй допинг хэрэглэсэн гэж үзэхгүй
Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. гэсэн байгаа нь хангалттай хариу биш юм уу? Эсвэл манай бөхийн спортын төрөл нь Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөл биш гэсэн үг юм уу?
Ойлгомжгүй энэ бөхийн холбоо үнэн мэргэжлийн бус ажлаа мэдэхгүй шантаажчин аятай юм. Татан буугдаад эмч ажиллуулбал ядаж юуг допинг гэж үзэхээ тодорхойлчих байх.
Хэвийн бус гэдэг чинь допинг гэж ойлгоход хангалттай биш үү, лавлаад, тодруулга аваад байх хэрэг юун\n\n\n