Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр хүний амь насыг аварлаа.
Өнөөдөр /2024.07.23/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага 20:10 цагт бүртгэгдэж Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Иймд, гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )