Цагдаагийн алба хаагчид хэрэгт холбогдсон иргэнийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, одоогоос гурван сарын өмнө хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлстийн алба хаагчид бүлэглэн зодож, улмаар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Тухайн иргэний биеийн байдал муудаж, өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт амьсгал хураажээ.
Энэ хэргийн талаар талийгаачийн өмгөөлөгч Д.Анхбаяраас тодруулахад “Хэргийг шалгаж байгаа учраас би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг хордлого гэж байгаа. Гэхдээ үхлийн шалтгаан албан ёсоор гараагүй байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
баримт нотолгоогүй юм цацаад
ийм өмгөөлөгч гэж байхуу нөгөө талд ажиллаад