Талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шинжээч эмч томилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 25

Цагдаагийн алба хаагчид хэрэгт холбогдсон иргэнийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ гэж  Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдэгдсэн.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр,  амь үрэгдэгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр,  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан эрэгтэй О нь 2024 оны долоодугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар мэдээлэл танилцуулъя.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 11:23 цагт  Улсын 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт долоодугаар сарын 22-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 2 дугаар  хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Амь хохирогч О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.  Цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Амь хохирогч нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Амь хохирогч  нь дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд долоодугаар сарын 12-ноос хойш хэвлий хэсгээр өвдөлт өгч, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаар Цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан.

Долоодугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, улмаар Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт хүргэгдэн очоод долоодугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан. Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч томилуулан, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна гэв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
S(139.5.219.178) 2024 оны 07 сарын 26

BOOBN80955877

0  |  0
(62.204.140.14) 2024 оны 07 сарын 26

Нэг хулгайч л үхээ биз

0  |  0
Illuminati club (129.205.113.173) 2024 оны 07 сарын 25

Хэрэв та ядуурлаас бүрэн ангижирч, саятан болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.\nЗүгээр л энэ хаягаар холбогдож, ядуурлаас ангид байх болно.\nИмэйл: eng.jamespius9@gmail.com

0  |  0
S(59.153.115.249) 2024 оны 07 сарын 25

XUCHINDEX ERD80955877SEXSYGR

0  |  0
ZOCHIN(101.185.149.39) 2024 оны 07 сарын 25

ER N BOL YG IIM NASNII ZALUUS ,HULGAI DEEREM HIIJ HYMDHAN AMDRALAAR AMDRAH HUSELTEI YM SHIG SHUU.HARIN GER BULIINHEN N MEDEJ L BGAA BLGUIDEE TER HAANA HENTEI YU HIIDGIIG N...JUULCHIDIIN IRDEG TCAG HULGAICHID BOL ENE ULSIIN NER NUURIIG DELHIID SHIVSHIG BOLGOJ BGAA N NUUTC BISHSHUU...HUN UHEH N HETCUULDEE...UNEHEERIIN HULGAICH BOL BI HARAMSAHGUI EE....NER TUR BOL ERHEM...TER DUNDAA MONGOL HUN.

0  |  0
S(59.153.115.249) 2024 оны 07 сарын 25

ANUSDI80955877

0  |  0
Наран(66.181.190.79) 2024 оны 07 сарын 25

20 настай хүүхэд яахаараа нойр булчирхайгаар өвчлөх вэ дээ. Хоригдогчийг муу хүн болгох гээд хамаг хэргийг нь дугаарлаад, тоолоод биччих юм. Хохирогч хэн байх нь хамаагүй. Төрийн хамгаалалттай хорих ангид байж байгаад хамгаалалт авч чадахгүй цагдаа нарт зодуулж нас барсан гэдэгт л асуудлын учир байна. Төрийн цагдаа төрдөө үйлчлэнэ гээд төр гэдгээ хэдхэн авилгач гээд ойлгочихсон, ард түмнийхээ эсрэг үйлдэл хийдэг болоод удаж байна. Цагдааг үндсээр нь өөрчлөхгүй бол өөрсдөө гэмт хэргийн уурхай болсон байна шүү.

1  |  0
Top