Франц улс 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Олон Улсын Олимпын Хорооны 142-р чуулган Парис хотноо эхэллээ. Чуулганы нээлтийн ажиллагаанд зуны олимпын наадмыг хүлээн авч буй Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон хүрэлцэн ирж, олимпын их гэр бүлийн төлөөлөлд баяр хүргэж, амжилт хүсэв.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадмыг хүлээн авахад бэлэн болсон Парис хот, Францын ард түмэнд талархал илэрхийлж, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн шударга, хамгийн сэтгэл хөдөлгөсөн наадам болно гэдэгт итгэлтэй байгаа сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн чуулганаар шийдсэн хамгийн онцлох үйл явдал нь 2030 болон 2034 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах орныг баталгаажуулсан нь байв. Зохион байгуулагч хотыг сонгох комиссын санал болгосны дагуу 2030 оны өвлийн олимпын наадмыг Франц улсын Алпийн нурууны орчмын хотууд хамтран, 2034 оны өвлийн олимпын наадмыг АНУ-ын Солт Лэйк Сити хот тус тус хүлээн авахаар боллоо.

Солт Лэйкийн хувьд 2002 онд Өвлийн олимпын наадмыг хүлээн авч байсан бол Францын Алпийн нурууны орчимд Шамони хот анхны олимпыг 1924 онд, Гренбобл хот 1968 онд, Албервилл хот 1992 онд тус тус олимпын наадам зохион байгуулагдаж байсан юм.

Үүнээс гадна энэ удаагийн наадмаар ОУОХ-ны гишүүд анхны Цахим спортын олимпын наадмыг “Olympic Esports Games” нэрийн дор зохион байгуулах шийдвэр гаргалаа. 2025 оны анхны наадмыг Саудын Араб улс хүлээн авах болно. Энэ нь дижитал технологийн эрин үед хүүхэд, залуусын дунд хамгийн хурдацтай хөгжиж буй цахим спортыг олимпын хөдөлгөөн хүлээн зөвшөөрч, нэг хэсгээ болгож байгаа чухал ач холбогдолтой шийдвэр билээ.

Тэрчлэн энэ удаагийн хурлаар Олимпын хартын 5 заалтад найруулгын болон утгын засвар оруулж, нийт 8 шинэ гишүүнийг батламжлан, 15 гишүүний бүрэн эрхийг сунгажээ. Мөн дараагийн олимпын наадмыг зохион байгуулах Милан-Кортина 2026, Лос Анжелес 2028, Брисбэйн 2032-ийн бэлтгэл ажлын танилцуулга мэдээллийг сонслоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.149) 2024 оны 07 сарын 27

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

0  |  0
зочин(66.181.180.53) 2024 оны 07 сарын 27

хэл устай хүн холбооог удирдахгүй бол бас орчуулагч авч явж бас л мөнгө үрнэ олон улсад нэр хүндтэй хүн хэрэгтэй шүү түүнээс биш малчин хэрэггүй

0  |  0
dampuursan ulsd(202.55.191.130) 2024 оны 07 сарын 26

iim dampuu ulsd hereggui dee

1  |  0
Uh(66.181.187.43) 2024 оны 07 сарын 26

Энэ Батболдын хүүхдийг халж.брлохгүй юу

0  |  0
Top