Ах, дүү жүдоч Абэ Үта болон Абэ Хифүми спортын ертөнцөд шуугиан тарьсан гайхалтай тамирчид билээ. Токиогийн олимпоор хоёулаа аварга болж байсан тэд Парист ч аварга болно гэгдэж байсан. Гэвч дүү Үта Абэ Узбекистаны шинэ од Диёра Келдиёровад ялагдаж, цурхиртал уйлж, олон хүний зүрхийг шимшрүүлсэн.
Тэгвэл ах Хифүмиг дийлэх жүдоч байсангүй. Тэрбээр дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын хоёр удаагийн аварга тамирчин болж байна.
Хифүми дүүгийнхээ ялагдлын талаар “Ахын хувьд чадах бүхнээ хийхээс өөр сонголтгүй гэдгээ мэдэрсэн. Үнэхээр хүнд өдөр байсан. Гэхдээ уур амьсгалыг дээрдүүлэхийн төлөө хичээлээ. Сэтгэл хөдлөлөө барихаас өөр сонголтгүй гэдгээ мэдэрсэн” гэж ярилцлага өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )