Парисын зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Өмнөд Солонгосын 21 настай тамирчин Хух Мими мөнгөн медаль хүртсэн.
Түүнд нэгэн мөрөөдөл байдаг нь BTS-ийн V буюу Ким Тэхёнтой уулзах юм байна. Гэхдээ олимпын наадмын алтан медаль биш мөнгөн медаль хүртсэн болохоор түүнийг тоож уулзах эсэхэд санаа зовниж байгаа ажээ.
“Би V-тэй танилцаж, уулзахыг хүссээр ирсэн. Гэхдээ олимпын алтан медаль авч чадалгүй мөнгөн медаль хүртсэн болохоор V намайг тоож уулзах эсэхийг нь мэдэхгүй юм” хэмээн Хух Мими инээмсэглэн өгүүлжээ.
Хух Мимигийн аав нь солонгос, ээж нь япон хүн. Тиймээс аль ч улсынх нь иргэншлийг авч болох байж. Ингээд эцэстээ Өмнөд Солонгосыг сонгосон юм.
Сэтгэгдэл ( 4 )
V slag toon yadgiin
XUCHINDX AXN SERELN DOODXN80955877
ANUSDI80955877
Хөөрхөн охин