Асрамжийн газраас дэлхийн хүндэт бөхийн дэвжээ хүртэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, олон залуус, хүүхэд багачуудад үлгэр жишээ болж чадсан, бахархаад баршгүй гайхам хүн байлаа, найз минь...
Түүнийг өчигдөр сүүлчийн замд нь төрж өссөн Эрдэнэт хот, өсч өндийсөн "Энэрэл" төв, спортын анхны гараагаа эхэлсэн "Ирээдүйн одод" сургуулиас нь хайртай, дотны бүхэн нь нүд дүүрэн нулимстай тэнгэрийн оронд үдлээ.
Түмний хүү, Төрийн наадмын чимэг, өсөх ирээдүй өндөр, сайн аав, халамжит хань, бахархалт найз, хамгаас дотно ах, дүү, “Бүжиглэдэг бөх" хэмээн ард түмэндээ хайрлагдсан Ө.Батзул хорвоогийн мөнх бусыг үзэж, нөхөж баршгүй хүнд гарз тохиосон өдрүүдийг бид үдэж байна.
Монголын бөх сонирхогчид, бөхөд хайртай ард түмэн минь дэм дэмэндээ, дээс эрчиндээ хэмээн сэтгэж, шаналал, уй гашуу, харууслаар дүүрэн үлдэж буй талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь зориулан чин сэтгэлээр хандивт нэгдэхийг уриалж байна.
Хандивын аянд одоогоор 60 гаруй сая төгрөг цуглаад байна.
Талийгаачийн эхнэр - Түвшинжаргалын ОЮУНБАЯР
Монгол бөхөд хайртай түүний дэмжигчдийн зүгээс “Хандивын аяныг үргэлжлүүлж, гэр бүл, үр хүүхдэд нь байрны мөнгө ч гэсэн бүрдүүлж өгөх юмсан” гэсэн хүсэлт, уриалга их ирж буйтай холбогдуулан дотны найзуудынх нь зүгээс энэхүү аяны дансыг нээлттэйгээр үлдээж, 3 дахь өдрөө сэтгэлийн дэм, буян хурааж байна.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл ( 2 )
XUCHINDX80955877
Дэндүү хайран юмаа