Алдарт Пласидо Доминго Монголын театрт гайхамшиг түгээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 03

Дэлхийн сонгодог урлагийн домог, алдарт Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүд Монголд хүрэлцэн ирж, УДБЭТ-ын тайзнаа тоглолоо.

АПУ компани 100 жилийн ойн баяртаа зориулж дэлхийн сонгодог урлагийн оддын “Сentennial Celebration” тоглолтыг монголдоо зохион байгууллаа. 

“Сentennial Celebration” тоглолтод дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нар оролцож, УДБЭТ-ын Симфони оркестрын хамтаар сонгодог урлагийн түүхэнд дурсагдах гайхамшигтай тоглолтыг Монголын үзэгчдэд толиуллаа.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
L(103.212.119.181) 2024 оны 08 сарын 09

Uranchimegiig zailuul hugiin aluurchin huuhen

0  |  0
(66.181.190.172) 2024 оны 08 сарын 07

Чамдаа л рэп, хипхоп гайхамшиг байдаг юм байгаа биз

1  |  0
S(139.5.218.43) 2024 оны 08 сарын 04

ANUSDI80955877

0  |  0
Rap(66.181.190.120) 2024 оны 08 сарын 19

За даа одоо 21-р зуунд гайхамшиг бол яаж ч үгүйсгэсэн Rap hiphop байна шүү дээ....

0  |  2
Top