Казахстан улсын Астана хотноо наймдугаар сарын 1-6-ны хооронд зохиогдож буй шатрын блиц болон рапид тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид оролцож байна.
Өнөөдөр манай баг дэлхийн шилдэг шатарчдаас бүрдсэн багтай оноолт тааран өрсөлдлөө.
Дэд мастер А.Эрхэмбаяр багтаа хожил авчирсан бол Их мастер С.Билгүүн Монголын шатарчдаас 2 дахь удаагаа Дэлхийн №1 шатарчин Магнус Карлсентай оюун ухаанаа сорилоо.
Монгол Улсын хамгийн залуу аварга М.Амилал дэлхийн шилдэг Их мастер Польшийн тамирчин Дудатай эхнээсээ дуустал тэнцүүхэн өрсөлдсөн байна.
Манай өсөх залуу шатарчин Б.Мөнгөнзул эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга, шилдэг шатарчин GM ХОУ И ФАНЬ-тай өрсөлдөж, мөн сайн тоглолт үзүүлжээ.
Түүнчлэн манай шилдэг шатарчдын нэг Ү.Агьбилэг өнөө цагийн залуу шатарчдын манлай болсон Энэтхэгийн од Прагнандаатай, С.Чингүүн Германы шилдэг их мастер Винсэнт Кеймартай тус тус өрсөлдөж, эх орныхоо нэрийг дуурсгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Erunhii dungiin ni bichdeggui yum uu