Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, уулчин Б.Онон нар наймдугаар сарын 1-ний өдөр Памирын нурууны ноён оргилын нэг Корженевская (7105 м) оргилд амжилттай авирчээ.
Уулчин Г.Өсөхбаярын ахалсан баг зургаан уулчинтай. Тэдний хоёр нь ийн оргилдсон бол бусад дөрвөн уулчин өндрийн бэлтгэлээ хийж байна. Багийн хоёрдугаар ээлжийн уулчид наймдугаар сарын 12-ноос Корженевская оргилын үндсэн дайралтаа эхлүүлэх ажээ.
Харин Г.Өсөхбаяр, Б.Онон нарын хувьд дараагийн авиралтаараа Памирын нурууны ноён оргил болох Коммунизм (7495 м)-ыг зорин хөдлөхөөр цаг агаарын байдлыг хүлээж байна.
Бид дөнгөж сая Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай холбогдлоо.
Тэрбээр “Уулчдын бэлтгэл, сургуулилт, биеийн байдал сайн байгаа” гээд Евроази, Памирын нурууны оргилуудыг зорьсон энэхүү авиралтаа олимпын наадамд өрсөлдөж байгаа Монголын баг тамирчдадаа зориулж байгаагаа хэллээ.
Далайн түвшнээс дээш 7105 метрт өргөгдсөн Корженевская оргил нь Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших ба анх 1905 онд газарзүйн профессор Корженевский нээж, Муксу голыг даган оргилын өмнө зүгт хүрч байжээ. Тэрбээр эхнэр Евгения Корженевскаягийн нэрээр оргилыг нэрлэсэн гэдэг.
Анхны авиралтыг 1953 онд хийсэн бол дараа нь А.Угаров тэргүүтэй найман уулчны бүрэлдэхүүнтэй Ленинградын баг баруун хойноос буюу Муксугийн хөндийгөөр оргилд ойртож, доод Фортамбек мөсөн голд авирч, баруун талаас оргилдож байжээ.
Мөн анхны эмэгтэй баг 1972 онд оргилд хүрч байсан бол 1986 онд анх удаа тус оргилд өвлийн авиралтыг эхлүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Hunii hobby gej uursdud n bol saihan l baigaadaa. Harin teriigee gaviyag baiguulsan ayatai zarlaj tatvar tuluhchiduus heden ysaas salhachih geed l
AUDS-in bags h , uuliin bolon moto sportiin master Livsandash avsan 1966 ond Kommynizmiin orgild avarsan. odoo boltol dogshirch olon Oslo eradel daguulaagui bolohod Ter haihand ner ni zohion bololtoi
ANUSDI80955877
Хэнд хэрэгтэй юм