Парисын зуны олимпын наадам үргэлжилсээр, асуудал бэрхшээлүүд ч тулгарсаар байна.
Энэ удаад олимпын аварга, Италийн усанд сэлэгч Томас Чекконы гадаа цэцэрлэгт хүрээлэнд дугхийж буй зураг сошиал ертөнцийг “сэргээлээ”. Олимпын аваргыг гадаа унттал нь “зовоосон” зүйл бол олимпын хотхоны нөхцөл байдал гэнэ.
Олимпын хотхон кондишнгүй. Хоол хүнс муу, мөн үйлчилгээ нь удаан. Ор нь анти-секс. Анти-секс нь ч яахав гэхэд бөх тайван унтаж амрахад нэг л тавгүй ажээ.
“Би өдөр унтаад сурчихсан хүн. Гэтэл энд кондишнгүй. Бас олон тамирчны шуугианд унтахад бэрх. Ядаж байхад бас энэ ор нь нэг л тавгүй. Ийм нөхцөлд, энэ халуунд би тэр хотхоны өрөөнд амарч үнэхээр чадахгүй байна” хэмээн Чеккон гомдоллосон ажээ.
Ийнхүү гомдоллосон усанд сэлэгч залууг гадаа унтаж буйг Саудын Арабын тамирчин Хусэйн Алиреза анзаарч, зургийг нь дараад сошиалд нийтэлчихэж.
Ганц Чеккон ч биш олимпын хотхоны өрөө, нөхцөлийг голсон, шүүмжилсэн тамирчин олон байна. Теннисчин Коко Гауфф, усанд сэлэгч Ариарн Титмус зэрэг тамирчид үгээ хэлжээ.
Энэ удаагийн олимпын наадмаар Дэлхийн дээд амжилтыг маш цөөн шинэчилж байгаа нь Олимпын хотхоны нөхцөл орчинтой холбоотой гэж тэд үзсэн байна. “Олимпын хотхоны байгаа байдал амжилт гаргахад саад болж байна. Ийм нөхцөлд байгаа хүн яаж ч хичээгээд Дэлхийн дээд амжилт тогтооно гэхэд хэцүү” гэж Титмус мэдэгджээ.
Теннисчин Дарья Сэвилл “Олимпын хотхоны үйлчилгээ зочид буудлынх шиг биш юм. Тиймээс би өөрөө гарч 00-ийн цаас худалдан авч явна даа” хэмээн лайв хийжээ.
Усанд сэлэлтээр олимпын аварга болж байсан Жэймс Магнуссен ч мөн шүүмжлэгчдийн тоонд нэгдлээ. “Олимпын хотхоныг түр байрлахад ч таагүй болгож буй олон хүчин зүйл байна. Энэ картонон ор байна. Ийм орон дээр хүн сайн унтаж амарч чадахгүй. Мөн кондишн байхгүй. Өчигдөр л гэхэд +20 хэм дулаан, бороотой байлаа. Ойрын өдрүүдэд +35 хэм хүрнэ гэж байдаг. Азаар Австралийн шигшээ багийнхан маань өөрсдөө кондишнтэй нь олзуурхууштай юм. Экологич байх ёстой гэсээр байгаад Дэлхийн дээд амжилт тогтоох боломжуудыг хааж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Хаана унтаж сурсан тэндээ унтах нь зөв шдээ аврага гэхээрээ тансаг байх албагүй
Анх удаа опимпийн авварга гадаа амарч байгааг харлаа Чихтэй толгой чирч явахад Чивтэй чавганц үзлээ гэдэг шиг
Хамгийн сайхан олимп 1980 оны Москвагийн олимп байж дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nAPPLT NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nAPPLT NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
Угаасаа францууд шавьж бясаандаа баригдчихсан байсан болохоор санаатайгаар кардон цаасан дээр унтуулж байгаа. Харамч тул дахиад ор тавих илүү зардал гэж тооцож байгаа. Манайхан хамтарч бизнес хийнэ гээд байгаа билүү шулуулж дуусна баталгаатай.
Ижил хүйстнээрээ бахархдаг Франц тэрбум ттэрбумаар нь Украйныг зэвсэглэж байхаар хүн төрөлхтний спортын наадам олимпдоо бэлдэхгүй яасын бэ. Хогийн орон ахиад олип хийнэ ш тэ яанаа
SURTEI MUU SURLEN HAMARUU. YUM BOLGONIIG GOLJ ULIN HUTSAJ BDAG