Парисын зуны олимпын наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Новак Жокович – Карлос Алькарас нар шалгаран өрсөлдөж, теннис сонирхогчдын хүсэн хүлээсэн тулааныг бэлэглэлээ.
Бээжингийн олимпоос эхлээд 16 жилийн турш олимпын алтан медалийн төлөө зүтгэснийхээ шанг Новак Жокович хүртэж, 16 насаар дүү, хүчтэй өрсөлдөгчөө 7:6, 7:6-аар хожиж, мөрөөдлөө биелүүлж чадсан. Энэ нь хоёр теннисчний 7 дахь учраа болж, 4:3-аар сербийн тамирчин хошуучилж эхлэв.
Тоглолтын өмнө Новак Жокович “Магадгүй яг одоо надтай тулгарч болох хамгийн хүнд шалгуур, хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй тулах боллоо. Ялангуяа ердөө хоёрхон сарын өмнө “Ролан Гаррос”-т түрүүлсэн яг тэр талбайд нь Алькарастай тоглоно гэдэг хүнд сорилт байх нь ойлгомжтой. Хэдхэн долоо хоногийн өмнө би түүнд Уимблдоны финалд мөн хожигдсон. Тэгэхэд өөртөө маш итгэлтэй харагдсан.
Гэвч энэ долоо хоногт миний бие хөнгөн, хөдөлгөөн чөлөөтэй сайхан байгаа. Уимлбдонд байснаасаа хавьгүй дээр. Тэгэхээр одоо ялна гэж найдах л хэрэг” хэмээн мэдэгдсэн байлаа.
Харин Карлос Алькарас “Би хийх ёстойгоо л хийхийг хичээнэ. Ихийг ч биш, багыг ч биш. Яг л хийх ёстойгоо л хийнэ. Энэ финал бол зөвхөн миний хувьд ч биш Испаничуудын хувьд чухал өдөр байх болно. Гэхдээ талбайд гараад ялалт ямар чухал вэ гэдгийг бодохгүй байхыг хичээнэ. Бид энд зөвхөн алтан медаль хүртэх гэж ирснээс биш ямар нэг медаль биш. Зурагтаар энэ тоглолтыг үзэх испаничуудад хэлээд өгөөрэй, би шоу үзүүлэх болно. Хүсээд байгаа алтан медалийг нь өгөх болно” гэж мэдэгдсэн юм.
Гэвч Алькарасын хүссэнээр болсонгүй. Тэр сет ч авч чадсангүй. Гэхдээ гоё тулаан болсон нь бол үнэн билээ.
Новак Жокович олимпын аварга болсныхоо дараа юу гэж хэлснийг Карлос Алькарас задлан ярихдаа “Эрт, орой хэзээ нэгэн цагт олимпын аварга болно гэдэгт чинь эргэлзэхгүй байна гэж тэр надад хэлсэн. Мөн өөрийнх нь хувьд сүүлчийн боломж байсан болохоор ялах боломж олгосонд жаргалтай байгаагаа хэлсэн” хэмээжээ.
Гэхдээ Новак Жокович үүгээр олимпын замналаа дуусгахгүй ч байж мэдэх бололтой. “Лос-Анжелесийн олимпод оролцохыг хүссэн хэвээрээ байгаа шүү. Олимпын наадам болон Дэвисийн цомд эх орноо төлөөлөн оролцох надад их сайхан санагддаг. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй юм. Яг одоо бол энэ ялалтын баяраа тэмдэглэж, таашаал мэдрэхийг хүсч байна” хэмээн Жокович өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nAPPLT NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY