All in HIT - "Хайрын үдэш" ирэхэд 4 хоног үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 05

“Энэ хайр байж”,  “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, "Ub palace"-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны эзэд болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд "Хит парк"-д болно.

Өнөөдөр тэд хамтран албан ёсны хэвлэлийн хуралд оролцлоо. 
 


 

Тоглолтын Ерөнхий найруулагчаар 333 энтертайнментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна.

Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж буй. Тоглолтын Гүйцэтгэх продюсер, маркетинг сурталчилгааг "Нэгүн консалтинг" компанийн захирал Ч.Пүрэвхүү, Хэвлэл мэдээллийг С.Энхцэцэг, Э.Нарандулам нар хариуцан ажиллаж байна.

Мөнхийн реп, flash, Outlaw, No name хамтлагууд өөрсдийн бүх хит дуугаа буюу нийт 76 дуу дуулах аж. 

"All in hit тоглолтын утга учир нь энд оршиж байгаа. Учир нь 2005-2015 оны бүх ХИТ дуунууд нэг тайзан дээр эгшиглэнэ. Мөн хайрын хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй нь анхных билээ. Тийм ч учраас тоглолтын уур амьсгал үнэхээр гайхалтай байх болно. Зөвхөн үндсэн уран бүтээлчид ч гэлтгүй зочин уран бүтээлчид ч үе үеийн хит дуунуудаа дуулна. D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг 9 зочин уран бүтээлч оролцож буйг дуулгахад таатай байна. Мөн sundance хамтлаг оролцоно" гэдгийг уран бүтээлчид онцоллоо. 

Тоглолт 18:00 цагаас эхлэх бөгөөд хаалга 14:00 цагт нээгдэнэ. Тоглолт  5-6 цаг үргэлжилнэ.

Тоглолт "Хит парк"-д болох ба ариун цэврийн байгууламж бүрэн шийдэгдсэн. Мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа, алкохолны төрлийн ундаагаар үйлчлэх асрууд тоглолтын талбайд байрлаж ажиллах ажээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top