Монголд ээлтэй япон дасгалжуулагч Жүничи Арай таалал төгсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 05


Монголын тулааны спорт сонирхогч, тамирчдын дунд “Жүни багш” хэмээн алдаршсан Япон улсын иргэн, холимог тулаан, каратэгийн дасгалжуулагч, "Шандас Дожо" клубийн багш Жүничи Арай зуурдаар насан эцэслэсэн талаар түүнийг гэргий болоод шавь, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг нар цахим хуудаснаа нийтэлж, эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр Mонгол Улсаас төрсөн анхны холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, ONE FC холбоонд тулалдаж байсан “Ардын хүү” нэрээр олонд танигдсан О.Пүрэв агсан, UFC холбоонд тулалдсан цорын ганц монгол тамирчин Д.Батгэрэл тэргүүтэй олон тулаанчдийг дасгалжуулж байсан бөгөөд 1996 оноос хойш Монгол Улсад амьдарч, монгол эмэгтэйтэй ханилж, монгол хэлийг төрөлх мэт төгс эзэмшсэн нэгэн байлаа.

Гүн эмгэнэл илэрхийлье. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top