Бүжгийн спортын "Wing dance" клуб ОУ-ын тэмцээнээс медалийн хур буулгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 05

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод долоодугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон бүжгийн спортын "INTERNATIONAL CHAMPIONSHIP-2024" хотуудын аварга шалгаруулах Олон улсын бүжгийн тэмцээнд Улаанбаатар хотыг төлөөлсөн Монголын бүжгийн спортын шилдэг клубүүдийн нэг болох "Wing dance" клуб бахархам амжилттай оролцон, эх орондоо ирлээ. 

Тус клуб 18 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Хөх хотыг зорьж, латин бүжгийн 78 төрөл, ангилалд тус тусын зэрэг чансаагаараа өрсөлдөн, медаль, алтан цомын хур буулгажээ. 

Баг тамирчдыг С.Сүлдбаатар, Ц.Азжаргал нар дасгалжуулан, удирдаж оролцсон байна. 

Бүжгийн спортын ирээдүйн шилдэг амжилтын эзэд болсон өсвөрийн тамирчдадаа халуун баяр хүргэе. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top