Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 06

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 927 хэрэг шалгагдаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top