Парисын зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө АНУ-ын Сара Хильдэбрандттай Энэтхэгийн Винеш Погат барилдах ёстой байсан. Гэвч Винеш Погат өнөө өглөө жингээ үзүүлэхэд 50 кг-аас бага зэрэг давж байсан тул жиндээ ороогүйд тооцож, финалд барилдах эрхгүй болжээ. Ингэснээр түүнд шөвгийн дөрөвт ялагдсан Кубын бөх Гузман Лопес финалд Сара Хильдэбрандттай барилдахаар болсон байна.
Энэтхэгийн Олимпын багаас гаргасан мэдээлэлд “Шөнийн турш Винеш Погат жиндээ орох гэж хичээсэн ч өглөө 50 кг-ээс хэдэн грамм илүү байлаа. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Та бүхнийг Винешийн хувийн амьдралыг хүндлэхийг хүсч байна” хэмээн дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )