Хоёр долоо хоногийн турш дэлхий дахин алжир боксчин Иман Хэлифийн хүйсийн талаар шуугилдсаар эцэстээ олимпын аварга болохыг нь харлаа.
Түүний эхний өрсөлдөгч Италийн Анжела Карини хоёр цохиулаад 46 секундын дараагаар тулаанаас татгалзсан бол дараах өрсөлдөгч Унгарын Лука Хамори таван шүүгчдийн санал нэгтэйгээр ялагдсан.
Гэхдээ бас тулааны өмнө “Араатан ба гоо үзэсгэлэн” үлгэрийн зургийг постолж, шуугиулсан билээ. Үүний дараагаар Филиппин болон Хятадын тамирчдыг мөн адил 5:0-ээр шүүгчдийн санал нэгтэйгээр, илт давуу байдлаар ялж, Иман Хэлиф олимпын аварга боллоо.
Олимпын алтан медалийн төлөө Хятадын 32 настай Ян Лиүтэй тулалдахад цугласан олны дунд алжир гаралтай франц дэмжигчид маш олон байлаа. Тэд тулааны турш Хэлифийн урам зоригийг бадраан дэмжицгээсэн юм.
Олимпын аварга болсныхоо дараагаар Иман Хэлиф “Эмэгтэй хүн мөн эсэх талаараа би хэвлэл мэдээлэлд олон удаа мэдээлэл, ярилцлага өгсөн. Энэ тэмцээнд оролцох бүрэн эрхтэй хүн. Учир нь би эмэгтэй төрсөн. Яг л бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил эмэгтэй хүний л амьдралаар амьдарч яваа. Үүнд эргэлзээд байх хэрэггүй. Намайг тойрсон энэ их шуугиан, гүтгэлэг ялалтад маань онцгой амт нэмлээ” хэмээн өгүүлжээ.
15 мянган үзэгчийн өмнө ялалт байгуулан, Алжирын төрийн далбааг мандуулсныхаа дараа Иман Хэлиф “Одоо миний нэр цэвэрлэгдлээ. Гэхдээ сошиалын дайралт, гүтгэлэг хэрээс хэтэрсэн шүү. Тэр хүнийхээ тухай тодорхой үнэнийг мэдэхгүй байж олноороо дайрах утгагүй. Гэвч одоо хүмүүсийн бодол өөрчлөгдсөн байх.
IBA намайг тэмцээнд оролцуулахаас татгалзаж байсан тухайд бол би 2018 оноос хойш энэ байгууллагын нэр дээрх тэмцээнд оролцсон. Миний замнал хэрхэн өрнөснийг тэд сайн мэднэ. Гэвч одоо мэдэхгүй юм шиг байх болжээ. Яагаад намайг тэгтлээ үзэн ядаад байгааг нь ч ойлгохгүй юм. Тэр хүмүүст ингэж хэлмээр байна, “Энэ медаль намайг хэн болохыг, хий хоосон цуу ярианаас дээгүүр гэдгийг харууллаа” хэмээн олимпын шинэхэн аварга Иман Хэлиф хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм хүнийг манин гэдэг. Энэ бол доошоо эмэгтэй, дээшээ эрэгтэй юм байна.
АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ НЬ ЭР, ЭМ ХҮЙСЭЭ ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТСОН БОЛОХ НЬ ПАРИСЫН ОЛИПООС ТОД ХАРАГДЛАА ...