Парисын зуны олимпын наадамд АНУ-ын сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг таамаглалын дагуу түрүүллээ. Финалд тэмцээнийг зохион явуулагч Францын шигшээг 98:87-оор хожсон юм.
MVP-ээр 39 настай Леброн Жэймс нэрлэгдсэн. Тэрбээр олимпын аварга болсныхоо дараагаар “Сагсанбөмбөгийн ертөнц бүтнээрээ энд байлаа. Энэ тоглоомд хүн бүр дуртай, хайртай байдаг. Бидний хувьд хүмүүсийг догдлуулж, баярлуулсан хэвээрээ байхсан гэж хүсч байна. Хамтдаа гайхамшигтай сайхан агшнуудыг бүтээх сайхан шүү дээ.
Би өөрийгөө Лос-Анжелесийн олимпын наадамд оролцоно гэж төсөөлөхгүй байна. Гэхдээ бас Парисын олимпын наадамд оролцоно ч гэж төсөөлж байгаагүй. Дөрвөн жилийн дараа тоглож байна гэж төсөөлөхөд бэрх юм” хэмээн өгүүлжээ.
Финалын тоглолтод дараалан гурван онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн Стеф Көрри “Би шидэх бүрдээ орно гэдэгт итгэсэн. Миний өмнө хэн байгааг ч харалгүй зөвхөн цагаригийг л харж шидлээ. Манай баг ямархуу нөхцөл байдалд орсныг ойлгож байлаа. Гэвч зогсоогүй, шидье гэж бодсон юм. Үнэхээр сэтгэл хөдөлтөл сайхан шидлээ.
Тоглолтын явцаас шалтгаалан шаардлагатай бүхнийг хийх ёстой гэж бид ярьдаг юм. Эхний хэдэн тоглолтод ингэж дараалан амжилттай шидэх боломж гарсан ч чадалгүй алдсан. Дасгалжуулагч намайг тоглолтдоо бүх анхаарлаа бүрэн хандуулахыг сануулсан нь өнөөдрийн амжилттай шидэлтийн үндэс боллоо. Тоглолтын үйл явц намайг шидэхээс аргагүй байдалд ч орууллаа. Тэгээд шидсэн бүхнээ хийлээ. Сүүлийн 2.5 минут их онцгой байлаа. Залуус надад урам өгч, би тоглолтоо бүрэн мэдэрч, таашаалтай сайхан тоглолоо” хэмээн Көрри өгүүлсэн байна.
Олимпын наадмын түүхэнд хоёр тоглолт дараалан найман шидэлт амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин Көрри болсон юм.
Сэтгэгдэл ( 4 )
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Тэр 3 аас шидсэн шидэлтүүд үнэхээр гайхалтай бут авсан шидэлтүүд байсан.
Сагс мэддэггүй орк байна чи. Тэр Сэрби рүүгээ өөрөө зайлаач. Америкийн NBA г үзэж бахархаж байна лалараа
huvhai Yankuud Serbbid undsendee hojigdsonshuu dee .zoriudaar aldaahiilge hojson uhaantai shuu yumbolson. ichgevter hojil.Yyankuud sonoosei