BTS хамтлагийн Шюга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 11

Дэлхийн хэмжээний алдартнууд болсон BTS хамтлагийн гишүүн Шюга энэ долоо хоногийн эхээр Сөүл хотод цахилгаан скүүтер жолоодож яваад цагдаа нарт саатуулагджээ. Түүнийг жолоодож явсан скүүтерээсээ унаж, газар хэвтэж байхад нь цагдаа нар олсон бөгөөд цусан дахь спиртийн хэмжээ нь 0.2 хувиас дээш байсан тухай албаныхан дурджээ. 

Тус улсад 0.2 ба түүнээс дээш хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд 2-5 жил хорих ял, эсвэл 10 сая воноос 20 сая вон хүртэлх торгууль ногдуулах хуулийн заалттай. Шюгагийн цусанд хийсэнд шинжилгээгээр түүний цуснаас 0.227 хувийн спирт илэрсэн нь хэрэг үүсгэх шалтгаан болжээ. Тэрээр мэдүүлэгтээ нэг лааз шар айраг уусан хэмээн мэдүүлсэн байна. 

Өнгөрсөн лхагва гарагт Шюга Weverse-ээр дамжуулан олон нийтээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх болно гэдгээ хэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.151) 2024 оны 08 сарын 13

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
бб(202.9.41.23) 2024 оны 08 сарын 12

Одоо манай сөөсгөрүүд дуурайнаа.

0  |  0
Монголхүү(66.181.189.250) 2024 оны 08 сарын 13

эр юм уу , эм юм уу

1  |  1
Зочин(202.126.90.153) 2024 оны 08 сарын 13

Энэ нэг кимчигийн явдал маньд юуны хамаа, хэрэгт дуртай гэж

0  |  1
Top