Пянзны түүчээг "X VIT" хамтлаг үргэлжлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 12

Дахин давалгаалсан Монгол пянзны түүчээг "X Vit" хамтлагийн анхны цомог болох "Чимээгүй хайр" хэмээх Grey Marble өнгөтэй үзэсгэлэнт пянз отголон үргэлжлүүлж байна.

Нэг удаагийн олз ашиг гэхээсээ илүүтэй Монголын пянзны хөгжил дэвшил, улам өргөсөх цар хүрээ алсын харааг бодолцож пянз цуглуулагчид болон сонсогчдодоо тун ч боломжийн үнээр пянзаа худалдаалах болсон нь пянз цуглуулагчдын талархлыг хүлээжээ. 

Шинэлэг өнгө аяс бүхий уг пянзыг Shoppy.mn болон PickPack-аар дамжуулан худалдан авах боломжтой. 

"Чимээгүй хайр" пянзны нээлтийн өдөрлөг "Chinzo's Records Room"-д өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн өдөрлөгт ирсэн хүмүүс хамтлагийн гишүүдээр дурсгалын үг бичүүлж гарын үсэг зуруулж авахаас гадна хамтдаа зургаа авахуулж, дуу хуур эгшиглэсэн хөгжилтэй хөөртэй нэгэн өдрийг цуг өнгөрөөжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top