Спортын төв ордны А зааланд волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-17-ны өдрүүдэд болж байна. Хуучин цагийн шилдэг мастеруудын сонирхол татсан олон тоглолтыг зөвхөн энэ талбайгаас харж болох. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 40-47, 48-54, 55-аас дээш болон эмэгтэйчүүдийн 35-42, 43-50, 51-ээс дээш гэсэн насны ангилалд нийт 47 баг өрсөлдөөн өрнүүлж байна.
Энэ тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Л.Нарантуяа, гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан нарын олон алдарт цуутнууд чуулжээ. 1985 оноос эхтэй тус тэмцээнд “Эрчис тал” баг хамгийн олон (6 удаа) түрүүлсэн гэх. Сонирхуулахад сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ц.Шаравжамц энэ тэмцээнд “52 клуб” багийн нэрийн өмнөөс тоглон “Эрдэнэт” багийг (25:16, 16:25, 15:7) хожсон ба өнөөдөр түүнийг гурван тоглолт хүлээж байна.
Тэрбээр 1990-ээд оны үед сагсан бөмбөг лигийн талбайд тоглохын зэрэгцээ волейболын спортоор “Тэнгис”, “Монсам” багийн өмнөөс тоглохдоо лигт гурван удаа хүрэл, УАШТ-ээс нэг алтан медаль хүртэж байв. Ц.Шаравжамц гавьяат өнөөдрийн эхний тоглолтод багаа хожилд хөтлөхдөө 5 хаалт, 10 амжилттай довтолгоо гэсэн үзүүлэлт үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дэмий