"Хувьсал" продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох "Хувь заяа" кино нээлтээ хийхээс өмнө киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ажилласан Ганбатын Бямбасүрэнгийн талаарх мэдээллийг сонирхуулъя. Түүний хувьд "Сити" урлагийн их сургуулийн хөгжимт жүжгийн ангийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2010 онд "Хувьсал" продакшинд сонгон шалгаруулалтаар сонгогдон, өдгөө 10 гаруй жил Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй "дөрөө харшуулан" яваа уран бүтээлч юм.
"Хувьсал" продакшны ихэнх уран бүтээлийн арын албанаас авахуулаад урдаа барьдаг найруулагч, зохиолч, жүжигчин гээд бүхий л зүйлийг хийдэгч тэрбээр барагтаа өөрийн тухай ярьдаггүй нэгэн. Киноны уран бүтээлчид дунд харин түүнийг "Хувьсал" продакшны хясаанд нуугдсан "сувд" Г.Бямбасүрэн гэж нэрлэдэг юм билээ.
Тиймдээ ч "Зүрхээр наадагч" киноны 1-р найруулагч "Тооцоогүй тоглоом" киноны гол дүрд жүжигчин, "Атганд үлдсэн эрдэнэ" киноны 1-р найруулагч "Хайр" жүжгийн туслах найруулагч, жүжигчнээр, "Миний нууц" киноны 1-р найруулагч, "Тэнгэрээс буусан Од" киноны зохиолч, 1-р найруулагч, "Ноён эмэгтэй" киноны зохиолч, 1-р найруулагчаар тус тус ажилласан байна.
Харин энэ удаад "Хувь заяа" киноны зохиолч, ерөнхий найруулагчаар дебютээ хийж буй нь энэ .
Зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн багаасаа дуулах дуртай нэгэн байсан бөгөөд нэлээд чадварлаг дуучин гэдгээ "Хайр" жүжиг, "Тэнгэрээс буусан од" киноны дуунуудыг дуулснаараа сонсогчдодоо батлаад авсан адтай нэгэн.
Дашрамд сонирхуулахад Г.Бямбасүрэнгийн зохиолыг нь бичсэн "Этгээд" уран сайхны кино Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас өнгөрөгч 2023 онд шагнал хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 7 )
Сонсож байгаагүй кинонд ажилсан юм шиг байна
Үгээ бодож хэл, нэрээ бодож бич. Чи олдоно. Айлын цэврүү шиг охинд бүү атаарх ! Талархаж мэддэггүй юм бол амиа өгтөл атаархаххх л больчихоорой. Өрөвдөлтэй гар вэ
Урлагийн бүтээлд нь амжилт хүсье.
энэ эргүү гичий олигтой кино найрууллаа юу
Авьяаслаг охинд ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье!
Гайхалтай хөдөлмөрч бүсгүй шүү. Улам их амжилт хүсье
сод авьяастай хүмүүс шүү бурхан минь,