Хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт нүүдэлчин өв, соёлыг нэгэн дор цогцлоосон "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд язгуур урлагийн тоглолт, зан үйлийн отог, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоол хүнсний амталгаат худалдаа зохион байгуулагдана.
Мөн энэ үеэр Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр гэх зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд 2024 оны 08 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 1 )
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН ӨВИЙГ УЛАМЖЛУУЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ГАРДАН ХИЙДЭГ ХҮМҮҮС НЬ СОЁЛЫН ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР. ХАРАМСАЛТАЙ НЬ СОЁЛЫН ТӨВИЙН ХӨГЖИМ, БҮЖГИЙН БАГШ НАРЫГ БЭЛТГЭДЭГ БАЙСАН ТОГТОЛЦООГ СУИС-н ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС УСТГАСАН НЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ХӨГЖИЛД ХАР ТОЛБО БОЛОН ҮЛДЭЖ БАЙНА... !!! ҮҮНИЙ ХОХИРЛЫГ ТООЦООЛОХ БОЛОМЖГҮЙ...