Монголын волейболын лигийн олон удаагийн аварга, үнэ цэнэтэй тоглогч Т.Хангал Тайландад карьераа үргэлжлүүлэхээр болжээ. Тэрээр 2024-2025 оны улиралд Тайландын Үндэсний дээд лигийн баг болох "Нахон Ратчасима" клубтэй дахин гэрээ үзэглэлээ.
Т.Хангал нь гадаадад бүтэн улирлын гэрээ байгуулсан Монголын волейболын гурав дахь тамирчин төдийгүй хамгийн залуу нь болж байна. Тэрээр маргааш буюу мягмар гаригт "Нахон Ратчасима"-ийн хүсэлтээр тус клубын олон улсын тоглолтуудад оролцож, бэлтгэлээ хангахаар Тайландыг зорихоор болсон байна.
Т.Хангал нь энэ зун дээд сургуулиа амжилттай дүүргэж, спортын болон оюуны чадвар өндөр гэдгээ харуулсан гэдгийг түүний менежер Маркус Лох онцолжээ. Түүнчлэн менежер нь Тайваньтай урьдчилсан гэрээ байгуулах, Европын орнуудад сонгон шалгаруулалтад оролцох, Японтой тогтоосон харилцаа, холбоогоо сайжруулах дэлхийд алдартай ивээн тэтгэгч Блэкролл (Blackroll)-той хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлэх зэрэг төлөвлөгөө тэдний зорилгод багтаж байгааг онцолсон байна.
Менежер Маркус Лох мөн Монголын томоохон аж ахуйн нэгж, компаниуд Монголынхоо супер од Т.Хангалын маркетинг, сурталчилгааны үнийг төлөхөд бэлэн биш байгаад шүүмжлэлтэй хандаж, түүний ирээдүйг олон улсад илүү сайнаар үнэлнэ хэмээн мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 6 )
Gadaa toglohgui bailgui dee
Өвөө нь миний багш алдарт хөнгөн атлетикч МУГБ Д..Ренчин байлаа.\nТүүний маш олон алдартай тамирчин шавь нар нь байгаа.\nБагш маань сагс яахав ээ волейбол бол хаана ч тоглож болдог гэж хэлж байсныг нь мартдаггүй.\nБагш бид маш дотно ,найзууд байлаа.\nТом хүү нь нэрт волейболч Р.Тамир.\nХангал хүү нь.\n\nХэнтий аймгаас
Супер од гэнэ үү?
аймшигтай халуун газар очиж яана даа
аймшигтай халуун газар очиж яана даа
hah