Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох Жан Гын Сог бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн тухайгаа мэдэгджээ.
Тэрээр өөрийн юүтүб хуудсаараа дамжуулан "Сайн байцгаана уу. Жан Гын Сог байна. Та бүхэнтэй анх удаа юүтүбээр мэндчилж байна. Үнэнийг хэлэхэд би жил гаруйн өмнө бамбай булчирхайн хорт хавдраар оношлогдсон. Хүмүүсийг цочирдуулах байх гэсэндээ тэр даруй мэдэгдэж чадаагүй. Азаар хагалгаа амжилттай болж, хоёр долоо хоног өнгөрсөн байна. Миний биеийн байдал сайн байгаа. Эцэст нь гэж хэлэхэд ингээд яриад сууж байгаадаа баяртай байна. Сүүлийн 8 хоног маш хүнд байсан тул одоо Чэжү арал дээр хэд хоног амрах төлөвлөгөөтэй байгаа" гэжээ.
Жүжигчин Жан Гын Согийн хувьд хамгийн сүүлд Netflix-ийн бүтээл "The influencer" хэмээх реалити шоунд оролцсон нь багагүй шуугиан тариад байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )