Өнөөдөр түр хугацаанд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.

Иймд, иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг санууллаа. 

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top