Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Олимпын хороо олимпын төлөө биш хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь олимп үзүүлдэг байгууллага юм байна.” гэх зэргээр МҮОХ-ны нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор тайлбар хийлээ.
Уг тайлбарт:
"МҮОХ нь Монгол улс дахь олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий ТББ бөгөөд олимпын наадмын мандат олгох ажил нь холбогдох байгууллагууд, спорт холбоодын хүсэлт, дүрэм журмын дагуу явагддаг үйл ажиллагаа юм.
Мөн МҮОХ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэггүй ба үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа гишүүддээ болон хяналт шалгалтын байгууллагуудад нээлттэй тайлагнаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болохыг үүгээр мэдэгдэж байна.
МҮОХ-ны зүгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланыг Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх МҮОХ-ны газрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг эсэргүүцэн газар дээрээ спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн байгуулах зэргээр спортын зориулалтаар нь ашиглах хүсэлтийг удаа дараа илгээж, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна.
Олимпын хартын 27.6-д “Үндэсний олимпын хороод нь Олимпын хартын дагуу бүрэн бие даасан байж, улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа шахалтаас ангид байна” хэмээн заасан байдаг. Иймд эрхэм гишүүн Ж.Алдаржавхлан таныг улс төрөөс ангид спортын байгууллагын үйл ажиллагааг улс төржүүлэн нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах бус спорт олимпизмын үзэл санааг жинхэнэ утгаар нь дэмжиж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.
Хавсралтаар: Олимпын хартад заасан ҮОХ-дын үүргийн тухай холбогдох заалтууд
Ярилцлагын линк: https://www.facebook.com/watch/?mibextid=WC7FNe&v=422269030826597&rdid=gtHDEz26zVOWDtzc
Сэтгэгдэл ( 12 )
МҮОХ-ны маш хангалтгүй ажилласан ажлын үрд дүнг Парис-2024 олимп харууллаа. Одоо болно олон таван үггүй хариуцлага хүлээн зөвшөөрөөд ажлаа өгсөн шүү
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
МҮОХ маш муу ажиллаж байгааг Парисын олимпын үр дүн нотлон харуулсан шүү
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
ОХ-ны бузар булхайг хагас дутуу ч гэсэн илчилсэн нь зөв шүү. ОХ гэгч байгууллагыг татан буулгаж шинээр эмхэлэн байгуулсан дээр дээ
ажлаа өг хорооноос зайл
Хуцалгүй тонил. Гишүүний хэлсэн маш зөв шүү
Хцдлаа хэлээгүй байна шүү дээ. Ямар ч мэдлэггүй худлаа пээдийсэн, ажил хийдэггүй баячуудын хүүхдүүдээс чөлөөлөх цаг хурдан ирэх болтугай
Olon Ulsiin olimpiin horoonii gishuunii knot ene zuund mongol ulsad Dahin oldohgui bolov uu daa Shalguur ni manai 126-as hamaagui ended yadaj l horoonii chuulgand orchuulagchgui oroltsoj cheleetei metheltsh shaardlagatai baih shuu Er ni bol Darligjav, Tuvshinbayar 2-Iim hen ni ch am an yavahgui alba bolov uu
ЗӨВ ХЭЛСЭНД БАРЛАЛАА
Гишүүн үнэн бөгөөд зөвийг хэлсэн. Ер нь МҮОХорооны дарга баттүшиг н/дарга бадарууган нар огцорч тэндээс явах хэрэгтэй. Яасан ичдэггүй шихэн нүүртэнгүүд вэ?!
Үнэнийг хэлэхээр уурлах нь аргагүй