Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ), Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны шүүгчийн Техникийн сургагч багш Мохамед Родзали Бин Якубтай зургаан сарын турш хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Техникийн сургагч багш нь шүүгч нарт дүрмийн хичээл зааж, шүүсэн тоглолтын үнэлгээг тогтоодог, дүрмийн хүрээнд хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгдөг чухал ажил мэргэжил байдаг. Родзали Якуб нь Монгол шүүгч нартай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг Монголд хамтран ажиллаж буй эчнээ танил эрхэм юм.
Ирэх онд VAR-тай болох тул видео туслах шүүгч нарыг бэлдэх, АХБХ-ны гишүүн холбоодтой шүүгч, шүүгчийн сургагч багш нарын солилцоог бий болгож шүүгчийн ур чадварыг нэмэгдүүлэх мөн шүүгчийн боловсрол хөгжлийн хөтөлбөрийг бий болгож зөвлөгөө өгч хамтарч ажиллах, монгол шүүгчдийг дараагийн түвшинд гарахад туслах тулд өндөр ач холбогдол бүхий гэрээг МХБХ сургагч багш Мохамед Родзали Якубтай үзэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )