Монголын хөлбөмбөгийн холбоо нь 2022 оноос хэрэгжүүлсэн "UEFA Assist League Development" төслийн хэрэгжилт эцсийн зорилгодоо хүрч, “Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн Очир зөвлөл“ байгуулж, улмаар гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалт зарлагдан, “ПЕНТА СПОРТС ДЭВЭЛОПМЕНТ” ХХК шалгарлаа.
Ийнхүү 2024-2025 оны хөлбөмбөгийн лигийн улирлаас эхэлж Лигийн зөвлөл Монголын Дээд лиг , Нэгдүгээр лиг болон Супер цомын тэмцээнтэй холбоотой бүхий л зохион байгуулалт, үйл ажилалгааг хариуцаж бизнесс модель болгон, оролцогч талуудад ашигтай байх хэлбэрт шилжиж, гүйцэтгэлийг хариуцаж ажиллахаар боллоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны Лигийн зөвлөгөөн наймдугаар сарын 14-нд зохион байгуулагдаж, лигтэй холбоотой зохион байгуулалтын талаар болон гүйцэтгэгч "Пента Спортс" компанийн захирал Б.Түвшинбаяр өөрийн компанийн төлөвлөгөөг танилцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )