Олон улсын уран нугараачид МОНГОЛД чуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

Дэлхийд гайхагдсан монгол уран нугаралт эдүгээ дэлхийн циркийн тавцанд сонгодог төрөл болон хөгжлийнхөө шинэ шатанд хүрээд байгаа билээ.

Анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэгийн санаачилгаар зохиогдсон "Уян" наадмыг хоёр дахь удаагаа Монголын үзэгчдийн өмнө зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Энэ удаагийн наадамд Монголын уран нугараачид төдийгүй АНУ, Япон болон Европын олон орнуудаас мэргэжлийн уран нугараачид хүрэлцэн ирж, Улаанбаатар хотод жинхэнэ "могойн чуулган"-ыг хурах гэж байна. 

Олон улсын уран нугаралтын тоглолт 2024 оны есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд "Улаанбаатар театр"-т болно. 

Ерөнхий зохион байгуулагч: Улаанбаатар цирк

Найруулагч: Ю.Гэрэлбаатар

Хамтрагчид: НЗДТГ, Улаанбаатар театр, Улаанбаатар цирк, Монголын уран нугаралтын холбоо


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top